2011-03-29
Та шилдэг илтгэгч болмоор байна уу?

Илтгэл бэлтгэхдээ цаг гарга. 1900 онд Черчиль ерөнхийлөгч болоод анх удаа үг хэлэхдээ 7 хоног бэлдсэн гэдэг. Бүх ажлынхаа 50%-ийг хэлэх үгэндээ зориулдаг байсан. Арга ч үгүй биз ганцхан үгээр л бүтдэг нийгэм, эрх чөлөө юм чинь. Ярих зүйлдээ өгөгдсөн хугацаанаас 20%-иар нэмж бэлдээрэй.

·         Өөр бусад илтгэлээс санаа ав. Өөр бусдаас санаа ав гэхээр өрөөл бусдаас хуул гэсэн үг биш. Өөрө бусад илтгэлийн амжилт, алдаа оноо юунд байв гэдгийг ажиглаж, нэмж засаж сайжруулж болох зүйлүүдийг судла. Шинэ санаа гэнэт орж ирээд алга болдог учир тэмдэглэлийн дэвтэр эсвэл тусгай бэлтгэсэн цаасаыг байнга өөрийн биедээ авч явж бай. Шинэлэг санаа, үг хэллэгүүд, сонирхолтой жишээ баримтууд таны санаанд хэзээ ч хамаагүй орж ирдэг.

·         Илтгэлээ заавал цаасан дээр буулгаж боловсруул. Цаасан дээр буулгасан илтгэлийг найруулга зүйн хувьд засахад хялбар болдог. Ямар бүтэцтэй байх вэ? Ямар үг сонгох вэ? гээд олон зүйлийг энэ хэсэгт шийдэж болно.

·         Засаж сайжруул. Бичих урлаг гэдэг бол дахин дахин засахын урлаг байдаг. Иймээс цаасан дээр буулгасан санаагаа дахин дахин уншиж зас. Илүү үг, давхардсан санаа, нэмэх шаардлагатай үг өгүүлбэрүүдийг тусгаж дахин нэг нарийн шүүлтүүрээр шүүгээд үзээрэй. Бичсэн илтгэлээ чангаар уншиж, энэхүү илтгэлээ сонсогчдын байр сууринаас нэг тунгааж үзэх хэрэгтэй. Сонсогчдод ойлгомжгүй, хүнд үг хэллэгүүдийг засч энгийн болго.

·         Илтгэлээ тоймлож бэлд. Бичсэн илтгэлээ үсэгчлэн бүү цээжлээрэй. Мөн бичсэн бүх илтгэлээ индэр рүү бүү авч гараарай. Энэ нь амжилтгүй болохын эхлэл болдог. Тойм бэлдэх олон аргууд байдаг.

·         Байнга дадлага хий. Илтгэх урлагийн онолыг судалж мэдээд шууд илтгэгч болчихгүй. Илтгэлээ эхнээс нь дуустал хэд хэдэн удаа ярьж үз. Хэрэггүй сул үг хэр их нэмэгдэж байна, тэдгээрийг багасга. Ярих санаагаа бүрэн илэрхийлж юу г орхилгүй ярьсан эсэхээ нягталж үз. Усанд сэлж сурахын тулд усан дотор нь сэлж байж сурдагтай адил илтгэгч байнга дадлага, дасгал хийж байх хэрэгтэй. Сайн дуучин болохын тулд хоолойны дасгал хийдэг шиг лекторууд ч хэл ярианы дасгал хийж, хэл яриагаа зүгшрүүлэх шаардлагатай. Лектор өөрийн тавих илгэлээ найз нөхөд, гэр бүлийнхээ өмнө ярьж тэднээс зөвлөгөө ав, эсвэл дуу хураагуур ашиглаж түүнийгээ сонс. Байнгын дадлага нь таныг өөртөө итгэлтэй болгож, айдсаас холдуулж чадна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax